Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хүрээнд өнөөдөр Монголбанк, Арилжааны банкууд, Монголын ипотекийн корпораци “Орон сууцны ипотекийн санхүүжилтийг ерөнхий гэрээ”-г баталж, гарын үсэг зурлаа.
Ингэснээр энэхүү шинэ тогтолцооны хүрээнд орон сууцны ипотекийн зээлийг дахин санхүүжүүлэх, шинээр зээл олгох зориулалт бүхий зээлийн эх үүсвэрийг Монголбанк гэрээ байгуулсан банкуудад байршууллаа.
Иргэд 6 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн энэхүү зээлд хамрагдахаар банкинд хүсэлтээ гаргах боломжтой.