Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас ирүүлсэн захиалгын дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан тушаалд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд нээлттэй зарлахаар тогтлоо. Зарыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn сайтад байрлуулах бөгөөд сонгон шалгаруулалтыг 2013 оны зургадугаар сарын 20-21-нд зохион байгуулна.
Нийгмийн даатгалын байгууллагад 5-аас дээш жил удирдах албан тушаал хашсан, бизнесийн удирдлага, менежментийн мэргэжилтэй, төрийн байгууллагад 8-аас доошгүй жил ажилласан хүмүүс сонгон шалгаруулалтад орох боломжтой юм.