ҮСХ-ны ТЗУГ-ын дарга Т.Гантөмөрөөр ахлуулсан багийн Туркийн статистикийн институттай танилцах аялал амжилттай явагдаж байна. Томилолтын явцад Туркийн Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /TИKA/-ын “Зүүн өмнөд ази, латин америк тивийн асуудал хариуцсан газар”-ын дарга Барбарос Акчакиятай ТИКА-ын төв байранд 2013 оны 6 сарын 6-ны өдөр уулзлаа. Тус уулзалтын үеэр Туркийн статистикийн институт, ҮСХ-ны мэргэжилтнүүдийг сургалтанд хамруулах болон мэргэжилтэн солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр өөрийн зүгээс бүхий л бололцоог дайчлан ажиллахаа дурьдлаа...