logo
Эрдэм шинжилгээний хурал боллоо

Эрдэм шинжилгээний хурал боллоо

2013/06/15
Үндэсний тагнуулын академи, Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС-ийн Олон улсын харилцааны сургууль хамтран “Олон улсын эрх зүй ба уул уурхайн тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. 
    Хурлаар Монгол улс дахь уул уурхайн салбарын эрх зүйн тулгамдсан асуудлууд, тухайлбал, байгалийн баялаг дахь эзэн орны байнгын бүрэн эрхийн зарчим, техник, эдийн засгийн үзүүлэлт, орон нутгийн хөгжлийн асуудал болон энэхүү харилцаанд хүний эрх, нийгэм, эдийн засгийн өмнө хүлээх хариуцлага, ашигт малтмалын олборлолтын үеийн экологийн эрх зүйн орчин, гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн зохицуулалт зэрэг асуудлаар илтгэл тавьж хэлэлцүүлэг явууллаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш