Улс эх орныхоо төлөө амь, биеэ үл хайрлан үнэнчээр зүтгэхээ батлан андгайлж тангараг өргөдөг нь цэргийн хүний бахархалт,дурсгалт мөчүүдийн нэг байдаг. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад тэр дундаа Онцгой байдлын ерөнхий газрын харьяа нийслэлийн хүрээний анги байгууллагад шинээр орж буй 94 албан хаагчийн тангараг өргөх ажиллагаа боллоо.
Мөн албан үүргээ гүйцэтгэж яваад “Ми-8” нисдэг тэрэгний ослоор амь үрэгдэн эх орныхоо төлөө халуун амиа зориулсан эрэлхэг зоригт хөвгүүдээ дурсах, тэдний үйл хэргийг мөнхжүүлэх, тэдний гэгээн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээг албан хаагчдын тангараг өргөх ажиллагаатай хамтатган зохион байгуулдаг уламжлалтай болсон.
Албан хаагчдын гэгээн дурсгалыг хүндэтгэн хөшөөнд цэцэг өргөх ёслолд Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Аврах тусгай ангийн удирдлага, бие бүрэлдэхүүн, талийгаачдын ар гэрийнхэн оролцлоо.