logo
Элчин сайд Д.Зүмбэрэллхам итгэмжлэх жуух бичгээ барилаа

Элчин сайд Д.Зүмбэрэллхам итгэмжлэх жуух бичгээ барилаа

2013/06/15
Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Зүмбэрэллхам  энэ сарын 11-нд Бүгд Найрамдах Чех Улсын ерөнхийлөгч М.Земанд итгэмжлэх жуух бичгээ барилаа.

Элчин сайд Д.Зүмбэрэллхам Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Ерөнхийлөгч М.Земанд уламжлаад, Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшин, албан ёсны айлчлалын үр дүнд Монголын тал сэтгэл хангалуун байгааг нотолж цаашид Монгол-Чехийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэх чиглэлээр анхааран ажиллахаа илэрхийлэв.

Хоёр талын хамтын ажиллагааг ялангуяа Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, орчиныг нь сайжруулах болон уул уурхайн салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа Ерөнхийлөгч М.Земан илэрхийлэхийн сацуу Монгол Улсын сүүлийн жилүүдэд хийсэн нийгэм эдийн засгийн өөрчлөлт амжилтыг өндрөөр үнэлэв.

БНЧУ-ын ерөнхийлөгч М.Земан 3 дугаар сард бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш итгэмжлэх жуух бичгээ барьсан анхны элчин сайд болж байгаад талархаад Элчин сайд Д.Зүмбэрэллхамд ажлын амжилт хүслээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш