logo
7000 төгрөгийн түлээг 3500 болгож хямдруулжээ

7000 төгрөгийн түлээг 3500 болгож хямдруулжээ

2013/06/17

Улаанбаатарт нэг тн нь 200 мянган төгрөг хүрээд байсан нүүрсний үнийг өнгөрсөн намар 80 мянга болгож хямдруулсан. Энэ жишгийг мөн Төв аймагт амжилттай хэрэгжүүлж, зөв зохион байгуулалт хийснээр түлээ, нүүрсний үнийг хоёр дахин хямдруулж чаджээ. Энэ нь иргэдийнхээ төлөө сэтгэл гаргаж ажилласны илэрхийлэл.  Ингэснээр хүйтний улиралд түлээнд зарцуулж байсан зардал хоёр дахин багасч иргэдийн халаасанд тийм хэмжээний мөнгө үлдэж байгаа юм. Энэ жишгийг орон нутагт хэрэгжүүлж эхэлсэн нь зүйтэй гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.

Зуунмод сумын гэр хорооллын айл өрхөд хямдралтай үнээр мод, нүүрс бэлтгэх ажлыг өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн зохион байгуулж, зах дээр 7000 төгрөгөөр борлуулж байсан 40 кг-ын савлагаатай нүүрсийг 3500 болгосон нь иргэдийн амьдралд бодит дэмжлэг болж чаджээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш