Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Төв аймагт ажиллах үеэр “1000 айлын орон сууцны шав тавих ёслолын ажиллагаа боллоо. Дэд бүтцийг нь улсын төсвийн 3 тэрбум төгрөгөөр хийх ажээ. Хэсэгчилсэн төлөвлөлтийн дагуу 2013 онд эхний ээлжийн 128 айлын орон сууц ажиглалтад орно, 2016 онд 1000 айлын орон сууц бүрэн баригдаж дуусахаар төлөвлөжээ.
Шав тавьчихаад хэзээ барих нь мэдэгдэхгүй чимээгүй алга болж болохгүй. Тиймээс барилгын ажил хэзээ эхлэхийг иргэдэд хэлэх нь зүйтэй гэж Ерөнхий сайдыг хэлэхэд ирэх долдугаар сард багтаан ажлыг нь эхлүүлнэ, эхний айлууд энэ ондоо багтаж шинэ сууцандаа орно гэж аймгийн удирдлагууд тайлбарлалаа. Хөгжлийн том төв болох Төв аймагт мянга мянган орон сууц баригдах болтугай гэж шав тавих үеэр Ерөнхий сайд хэллээ.
Орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд барилгын компаниудад хөнгөлөлттэй зээл олгож дэмжиж байгаа. Тиймээс орон сууцаа чанартай, хурдан барих хэрэгтэй гэдгийг Ерөнхий сайд хэллээ.