logo
МСҮТ-ийн оюутнууд дадлагаа орон нутагтаа үр ашигтай хийж байна

МСҮТ-ийн оюутнууд дадлагаа орон нутагтаа үр ашигтай хийж байна

2013/06/17

Иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг хангасан гэр хороолол, жишиг баг хэрхэн байгуулж болохыг сурталчлах зорилгоор Зуунмод сумын Баянхошуу багт жишиг хороолол байгуулж байна. Газар болоод хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж, 92 айлын хашаа барьжээ. Нэг хашаа нь 3 сая гаруй төгрөгөөр баригдсан бөгөөд хашаанд буусан иргэдийн өмчлөлд  0,5 га газар нь очих юм байна.

Жишиг гэр хорооллын төслийг МСҮТ-өө түшиглэн хэрэгжүүлж байгаа бөгөөд ингэснээр тус төвийн сурагчид үйлдвэрлэлийн дадлагаа орон нутагтаа үр ашигтай хийх нөхцөл бүрджээ.

“Хашаа бариад орхих биш, цэвэр ус, цахилгааныг нь шийдвэрлэх учиртай. Хэсэг хугацааны дараа цэвэр, бохир усанд холбогдоно, шугам татна гэж тооцож хашааных нь төлөвлөлтийг хийлгээрэй гээд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын гэр хорооллын 200 айлыг дэд бүтцэд холбосон туршлагаас жишээ авч ажиллахыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймгийн удирдлагуудад санал болголоо.

Төв аймагт ажиллах үеэрээ Ерөнхий сайд МСҮТ-ийн оюутнууд болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй мөн уулзсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш