Бэлэн бус төлбөр тооцоог хөгжүүлэх, одоогийн дэд бүтцийг өргөтгөн бодит цагийн горимд мөнгөн урсгалыг хангах замаар мөнгөний бодлогын хэрэгжилт, хяналтыг сайжруулах зорилгоор 20 сая ам.долларын зээлийн хөрөнгөөр “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийг Монгол банкнаас Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэхээр баримт бичиг боловсруулжээ.
Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх энэ төслийн зээлийн гэрээний төслийг Засгийн газрын гишүүд зарчмын хувьд зөвшөөрч, уг гэрээг УИХ-ын холбогдох байнгын хороодтой зөвшилцөхөөр боллоо. Байнгын хороод төслийг дэмжсэн тохиолдолд зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрхийг өгөх юм байна.