logo
УБТЗ замын их засварын ажлаа энэ сарын 17-ноос үргэлжлүүлнэ

УБТЗ замын их засварын ажлаа энэ сарын 17-ноос үргэлжлүүлнэ

2013/06/18
Өнгөрсөн сарын 25-нд Эмээлт-Давааны хоорондын тахир тойруу ихтэй хүнд аястай 8.5 км замд ЗЗМС-ын замчид их засвар хийж дуусчээ. Уг засварыг таван цонхонд багтаан хийж дууссан бөгөөд өнгөрсөн Баасан, Бямба гаригт Эмээлт өртөөний замд сүүлчийн цонхны ажлаа хийж, их засвар хийсэн замыг 40км/цагийн хурдтай галт тэрэгний хөдөлгөөнд нээсэн байна.

Их завсар хийгдсэн замыг ирэх Пүрэв гаригт Замын хоёрдугаар ангид хүлээлгэн өгөх ажээ. Одоо тус станцынханд Чойр-Наран-Элгэний хоорондын 51.6 км замд хийх их засвар үлдээд байгаа юм. Уг засварыг энэ сарын 17-нд эхлүүлэхээр замчид бэлтгэл ажилдаа оржээ. Их засварын цонхыг долоо хоногийн Даваа, Баасан гаригт авахаар төлөвлөсөн гэж тус станцын дарга Б.Дашравдан манайд мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш