logo
Эрчим хүчний ухаалаг хэрэглээний системтэй танилцав

Эрчим хүчний ухаалаг хэрэглээний системтэй танилцав

2013/06/18

БНСУ-ын Эрчим хүч, Эдийн засгийн Институтынерөнхийлөгч Ким Жинвүүгийн урилгаар Эрчим хүчний хөгжлийн Төвийн захирал Я. Пүрэвжав, дэд захирал Д. Тулга, гадаадхамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн С. Алтжин нар2013 оны зургадугаар сарын 2-8-ны өдрүүдэд БНСУ-д ажиллаж, “Эрчим хүчний үр ашгийг сайжруулах бодлого, арга хэмжээний тухай” уулзалтад оролцлоо.

Уулзалтын үеэр манай төлөөлөгчид “Эрчим хүчний үр ашгийг сайжруулах талаарх Монгол Улсын бодлогo”, “Монгол Улсын эрчим хүчний хэмнэх бодлогыг үнэлэх нь”, “Монгол Улсад эрчим хүчийг хэмнэх боломжууд ба хэрэгжих төслүүд” гэсэн сэдвээр илтгэл тавьж, эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн талаар Монгол Улсын өнөөгийн баримталж буй бодлого, арга хэмжээний тухай танилцуулав.

Харин БНСУ-н Эрчим хүч, эдийн засгийн Институтын зүгээс “БНСУ-ын эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг үнэлэх нь”, KEMCO буюу Солонгосын эрчим хүч менежментийн Корпорациас байгууллагынхаа танилцуулга болон “Солонгос дахь эрчим хүчний үйлчилгээ хөтөлбөр”, “Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх салбар бүрийн бодлогын арга хэмжээнүүд”, “Солонгосын мэдлэг хуваалцах хөтөлбөр” зэрэг илтгэл тавиж БНСУ-н эрчим хүчний хэмнэлт, үр ашигтай байдлыг сайжруулах талаар хэрэгжүүлж бодлого, хөтөлбөр, арга хэмжээний талаар танилцуулав.

Уулзалтын төгсгөлд ЭХХТ-ийн захирал Я. Пүрэвжав, БНСУ-н Эрчим Хүч Эдийн засгийн Институтын ерөнхийлөгч Ким Жинвүү нар эрчим хүчний салбарт хамтарсан судалгаа, шинжилгээ хийх, хурал, семинар хамтран зохион байгуулах, боловсон хүчин солилцох, сургалт явуулах, техникийн тусламж дэмжлэг үзүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа.  

Манай төлөөлөгчид БНСУ-д ажиллах үеэрээ Чэжү арал, Гува хотхонд байрлах “Чэжү Смарт Грид” туршилтын төслийг үзэж сонирхлоо.  Дэлхийд өрсөлдөхүйц смарт гридийг эрт зах зээлд гаргах, үйлдвэржүүлэх зорилгоор дэлхийн хамгийн том Смарт Грид туршилтын төслийг 2009 онд БНСУ-ын Чэжү арал дээр хэрэгжүүлжээ.

Ухаалаг гридийн суурь бүтэц нь одоогийн цахилгаан хангагч төвтэй, нэг талт, хаалттай, стандартчилагдсан цахилгаан системийг ICT буюу харилцаа, холбооны технологитой уялдуулсан хэрэглэгч төвтэй, хоёр талын, нээлттэй, төрөл бүрийн үйлчилгээг багтаасан ухаалаг систем юм.Түүнчлэн смарт грид нь ногоон хөгжил ба тогтвортой хөгжлийн үндсэн дэд бүтэц болох ба уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ болж, эрчим хүчний үр ашгийг сайжруулах, цахилгаан моторын зах зээлийг түлхүү хөгжүүлэхэд онц чухал нөлөөтэй байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш