Үндэсний нийт бүтээгдэхүүн нь жилд 2 оронтой тоогоор өсч байгаа Монгол Улс дэлхийд хамгийн хурдан хөгжиж буй эдийн засгийн нэгээр нэрлэгдэж байна. Эдийн засгийн судалгааны тэргүүлэгч байгууллагууд зөвхөн 2013 онд гэхэд Монгол Улсын эдийн засгийн өсөлт дахин 15-18%-тай байна гэж урьдчилан таамаглаж байгаа юм. Санхүүгийн мэргэижлтнүүд ирээдүйн “Дорнын Дубай”-н талаар ярьцгааж байна. Тэд 3 сая хүрэхгүй хүн амтай тус улсын эдийн засаг, соёлын төв болсон 1.2 сая орчим оршин суугчтай Улаанбаатар хотын тухай ярьж байгаа нь энэ юм. Энэ эрчимтэй өсөлтийн шалтгаан нь тус улсын өнөөг хүртэл бүрэн үнэлэгдээгүй байгаа байгалийн баялаг, ялангуяа нүүрс, зэс, алт болон газрын ховор элементийн баялаг юм. Уул
уурхайн салбараас жил бүр улсын төсөвт орж байгаа олон тэрбум орлогын томоохон хэсэг нь тус улсын хөгжил, ялангуяа дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт болон орж байна. Тус улсад уул уурхайн технологиос гадна бараг бүх төрлийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж шаардлагатай байна. Одоо ашиглагдаж байгаа тоног төхөөрөмж, машин механизм нь хуучин Зөвлөлтийн үеийнх бөгөөд бүхэлдээ хуучирсан, сэлбэг хэрэгсэл нь байвал олдоход туйлын бэрх болсон байна. Ийм ч учраас олон салбарт шинэ тоног төхөөрөмжид хөрөнгө оруулж, хуучныг орлуулахыг төрөөс дэмжиж татварын болон бусад урамшуулах арга хэмжээг авч байна.
Хамгийн өргөн худалдааны оролцогчид “Future Mongolia” үзэсгэлэн худалдаа зохиогдсоноор үйлдвэрлэлийн бүх салбарын тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг Монгол болон хөрш орнуудын өргөн хүрээний үйлчлүүлэгчдэд анх удаа хүргэх боломжтой болсон гэж Стефан А.Фишер ярьж байна. Фишер бол Германы талаас тус үзэсгэлэн худалдааг зохион байгуулагч компани болон VF Messen GmbH-ийн Гүйцэтгэх захирал юм. Фишер болон түүний баг “Future Mongolia” үзэсгэлэн худалдааны бодлогын спонсороор оролцож буй Германы Машин, Үйлдвэрийн Үйлдвэрлэгчдийн Холбоо (VDMA)-ны дэмжлэгийг хүлээдэг юм. Нийт дүнгээрээ 900,000 гаруй ажилчид бүхий 3000 гаруй гишүүн компаниудыг эгнээндээ нэгтгэсэн энэ холбоо нь Европын хэмжээнд хамгийн том, хамгийн нөлөө бүхий аж үйлдвэрийн холбоо гэж тооцогддог байна. Анхны “Future Mongolia” өнгөрсөн жилийн 05 дугаар сард зохиогдож, 14 орны 100 төлөөлөгч оролцжээ. Энэ тоо одоо зохиогдох гэж буй арга хэмжээнд нэмэгдэнэ гэж Фишер үзэж байна. Судалгаанаас үзэхэд анхны үзэсгэлэнд оролцогчид бараг 100% сэтгэл хангалуун байсан байна. Шинэ хэрэглэгчидтэй гэрээ байгуулж, бизнес хэлэлцээрийг газар дээр нь хийж байв. Энэ салбарын “акул”-ууд болох Катерпиллар, Сиеменс, Хьюндай, ТиссенКрупп /Caterpillar, Siemens, Hyundai and ThyssenKrupp/ зэрэг компаниуд оролцож байв. Энэ үзэсгэлэн худалдаа нь Монгол улсын төрийн, хувийн хэвшлийн, институтууд болон бизнесийн төлөөллийг оролцуулах өргөтгөсөн хуралдааны хөтөлбөртэй юм. 3000 метр квадрат үзэсгэлэнгийн талбай “Future Mongolia” үзэсгэлэн худалдааг дахин Улаанбаатар хотын олон улсын нисэх буудлын хажууд байрлах “Буянт-Ухаа” спорт цогцолбор дотор болон түүний ойролцоо зохион байгуулна.
Нийт 3000 метр квадрат үзэсгэлэнгийн танхимтай, 4500 метр квадрат ил талбайтай байх юм. Бусад мэдээлэл, оролцогчдын бүртгэлийн анкетийг www.future-mongolia.com сайтаас авах боломжтой.