logo
Казакстан, Вьетнам, Лаос улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах боломжтой боллоо

Казакстан, Вьетнам, Лаос улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах боломжтой боллоо

2013/06/19
Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу 2013-2014 оны хичээлийн жилд Казакстан, Вьетнам, Лаос улсад тухайн улсын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын түвшинд дараах чиглэлээр суралцуулна. Үүнд:-     Казакстан улсад газрын тос 3, хөдөө аж ауйн 2,
-     Вьетнам улсад боловсруулах үйлдвэрлэл 6, сэргээгдэх эрчим хүч 4, анагаах ухаан 3, аялал жуулчлал 2,
-     Лаос улсад инженер технологи 4, хүнс, хөдөө аж ахуй 4.

Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцахыг хүсэж байгаа мэргэжлийн чиглэлээрээ 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэд тэтгэлэгт хамрагдах эрхтэй. Бүртгэлийг 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 13.00-17.00 цагт МУИС-ийн 2-р байрны 179 дүгээр өрөөнд хийнэ. Бүртгүүлэхдээ иргэний үнэмлэхний хуулбар, их, дээд сургуулийн дүнгийн тодорхойлолтоо авчирна. Бүртгэлийн хураамж 5000 төгрөг. 

Сонгон шалгаруулалтыг хэрхэн зохион байгуулах талаар тодорхой мэдээллийг бүртгэлийн үед өгнө. Тэтгэлэгт хамрагдахаар шалгарсан хүмүүсийг тухайн улсын их, дээд сургуульд суралцуулахаар нэр дэвшүүлнэ. Суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авах тал гаргана. Хүлээн авагч тал Засгийн газрын тэтгэлгээр суралцагчдын сургалтын төлбөрийг хариуцах ба амьжиргааны тэтгэлэг олгоно. Бусад зардал (замын зардал, эрүүл мэндийн даатгал гэх мэт)-ыг суралцагч өөрөө хариуцах юм байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш