Дамдинсүрэнгийн Цэнд
/1930-2013/
Бидний хайрт хань, аав, өвөө, ардын мянга мянган хүүхэд залуусын сурган хүмүүжүүлэгч, Монгол Улсын гавьяат багш, Төрийн соёрхолт Дамдинсүрэнгийн Цэнд Шинийн 8-ны билэгт сайн өдөр таалал төгсөж, гэр бүл, үр хүүхэд, ач гуч, ах дүү бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Монголын утга зохиол, соёл, уламжлал, хэл шинжлэл, шүүмж судлалын нэрт зүтгэлтэн аав минь Монголын сор болсон эрдэмтэд болох Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн, Ш.Гаадамба, Б.Содном, Ч.Лувсандэндэв нартай мөр зэрэгцэн ажиллаж, хожмоо тэдний үйл хэргийг залгамжлан үргэлжлүүлсэн Монголын утга, уран зохиолын нэгэн ноён оргил байлаа.
Өмөг түшиг болсон аавынхаа Эрх чөлөөт Монгол Улсын хөгжлийн төлөө бүхий л ухамсарт амьдралаа зориулсан эх оронч сэтгэлээр нь үр хүүхэд бид нь ямагт бахархдаг билээ.
Үр ачдаа ухаан хайрласан аав минь Монголын хойч үеийг дан ганц гадаад сурах бичгээр сурган хүмүүжүүлж байсан сургалтын бодлогыг халж, Монголын хамгийн анхны үндэсний сурах бичгийг зохиосон анхдагч эрдэмтэн юм. Аавын минь зохиосон сурах бичгийн буянаар Монголын мянга мянган үрс эх оронч үзэл, үндэсний түүх, соёл уламжлал, зан заншилаараа бахархаж өсч хүмүүжсэн билээ.
Хайрт аав минь Монголын утга, уран зохиол, хэл шинжлэлийн баялаг өв уламжлалаа хамгаалан авч үлдсэн үндэсний сэхээтэн бөгөөд Монголын олон зуун эрдэмтэн, сэхээтнүүдийн дундаас Монгол Улсын төрийн соёрхол хүртсэн анхны багш болж байлаа.
УБИС-ийн Д.Цэнд, Гавьяат багш Д.Цэнд, Профессор Д.Цэнд,Эрдэмтэн Д.Цэнд, Судлаач Д.Цэнд гээд ажил мэргэжил нь овог нь болтлоо олон түмэнд танигдсан нь ардын багшийн нөр их хөдөлмөр, судалгаа шинжилгээндээ бүх л амьдралаа зориулж явсантай холбоотой.
Номын цагаан буянд шүтэж, номтой бүхий л амьдралаа холбосон бидний хайрт аав Монголын төдийгүй дэлхийн утга, уран зохиол, хэл шинжлэлээр олон арван шүүмж, судлал, ном бичиж хэвлүүлж, хойч үедээ үлдээжээ.
Монгол Улсын төрөөс аавын минь ажил хөдөлмөр, уран бүтээлийг үнэлж Монгол Улсын гавьяат багш, Монгол Улсын төрийн соёрхол, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Шинжлэх ухааны эрдэмтэн, академич зэрэг цол хэргэмүүдээр шагнаж байлаа.
Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, утга зохиол судлаач, шүүмжлэгч, хэлбичггийн ухааны доктор, профессор, шинжлэх ухааны академийн эрдэмтэн, УБИС-ийн хүндэт профессор, зууны шилдэг багш аав минь гавьяа шагналын төлөө биш эрдэм, шинжилгээ, судалгаа, багшлах ажилдаа л чин сэтгэл, амь амьдралаа зориулж явсан юм.
Монголын ирээдүй болсон мянга мянган хүүхэд залуусын багш, хайрт хань, халамжит аав минь Монгол уламжлалаа дээдэлдэг, алсын хараатай, аливаад хянуур нямбай, хүнлэг, сайхан сэтгэлтэй, энэрэнгүй нэгэн байлаа.
Түмэндээ нэртэй, олондоо хүндтэй явсан аавын минь ухаан хайрласан үг, халуун дулаан инээмсэглэл, гэгээн дүр бидний сэтгэл зүрхэнд мөнх хоногшин үлдэнэ.
Хайрт хань, халамжит аав, буянтай буурал өвөө, түшиг тулгуур болсон ах минь тэнгэрийн оронд амар амгалан морил доо. Үр хүүхэд бидэндээ эргэж төрөөрэй, хайрт аав минь .
Ум сайн амгалан болтугай.

Ар шарнууд овогт Д.Цэндийн гэр бүл, үр хүүхэд, ач гуч, ах дүүгээс нь