Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 26 дугаар гудамжинд иргэн Л-гийн 4х6 метрийн хэмжээтэй байшин шатсан байна. Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн албан хаагчил очиж унтраасан ч харамсалтай нь байшинд байсан 20, 23 настай хоёр бүсгүй амь эрсэджээ. Гал гадны нөлөөтэй эсэхийг тогтоохоор цагдаагийнхан ажиллаж буй юм байна. Мөн Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын иргэн Ц-гийн дөрвөн ханатай гэр шатсан хэрэг гарчээ. Гэрт байсан 29 настай залуугийн гар, мөр, хөл түлэгдсэн байна.
Г.Онон