logo
Мисс Х.Бадамгэрэл, Загвар өмсөгч С.Төгс нар хамтарчээ

Мисс Х.Бадамгэрэл, Загвар өмсөгч С.Төгс нар хамтарчээ

2013/06/20
Монголын загварын ертөнцийн энэ цаг үеийн төгс илэрхийлэл болж яваа Мисс Х.Бадамгэрэл, Загвар өмсөгч С.Төгс нар хамтран олон улсын загварын тайзнаа эх орныхоо нэрийг мандуулах чинхүү хүсэл эрмэлзэлтэй чадварлаг загвар өмсөгчдид болоод загварын ертөнцөд хөл тавих хүсэл сонирхолтой охид хөвгүүдийг дэмжиж, хамтран ажиллах эрхэм зорилгод нэгдэн Andra Model Management хэмээх агентлагийг байгуулаад хэдийнэ ажилдаа оржээ. Тус агентлагийн үүсгэн байгуулагч нь Мисс Х.Бадамгэрэл бөгөөд өдгөө ерөнхий захирлаар нь ажиллаж байгаа бол гүйцэтгэх захирлаар нь Загвар өмсөгч С.Төгс ажиллаж байгаа гэнэ.

Х.Бадамгэрэлийн хувьд залуу хүний хийж бүтээж болох олон салбаруудад хүч үзэж, чамгүй амжилт гаргаж яваа авъяаслаг нэгэн бөгөөд Мисс Монголиа 2009 оны Тэргүүн мисс, Монголын шилдэг 100 залууг-н нэг , Шилдэг оюутан, Шилдэг залуу алтан медалт, Гоёл 2010 шилдэг эмэгтэй загвар өмсөгч, MODART Vision Top Model 2011. Монголын дизайнеруудын холбооны 1-р зэрэглэлийн загвар өмсөгч юм.

 Загвар өмсөгч С.Төгс нь Mersedes Benz Berlin Fashion week -ийн 3 дахь өдрийн Face, Anja Cockel London брэндийн Face, Hole Magazine cover, Looky Lookycampaigne germany-ийн Face-ээр шалгарч хэдийнэ дэлхийн загварийн тайзнаа эх орныхоо нэрийг мандуулж яваа нэгэн билээ.

Ийнхүү байгуулагдаад удаагүй байгаа хэдий ч өөрийнхөө давуу талыг хөгжүүлж үеийнхэндээ болон аав ээж, ах эгчийнхээ бахархал нь болохын зэрэгцээ, загварын ертөнцөд хөл тавих хүсэл ирмэлзэлтэй охид хөвгүүдэд зориулсан олон төрлийн давуу тал бүхий сургалтуудаа явуулж эхэлсэн байна. Түүнчлэн суралцагчдынхаа урлагийн боловсролд анхаарал хандуулж СУИС-аас мэргэжлийн багш нарыг урьж хичээл заалгаж уулзалт зохион байгуулж байгаа гэнэ.

Та бүхэн төгс бүсгүйчүүдийн хамтрал болсон Andra Model Management агентлагийн албан ёсны “Facebook” хуудсаар энд дарж зочлоорой.


АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш