Дайны үед Нацист Германы удирдагч Адольф Гитлерийг хороох тухай олон төлөвлөгөө байсан ч бүгд бүтэлгүйтэж байсан. Саяхан харин нэгэн сонирхолтой яриа олны анхаарлыг ихээхэн татжээ. Дайны үед Британийн нууц албаныхан Гитлерийн хажууд дөхөн түүнд эмэгтэй хүний гормон агуулсан хоол хүнс өгч, зан байдлыг нь эмэгтэй болгохоор төлөвлөж байжээ. Нууц ажилтнууд эстроген буюу эмэгтэй гормонтой хоол хүнсийг Гитлерт өгөхөөр ажиллаж байв.
Британийн нууц албаныхан Гитлерт хоол хүнс хүргэх хэмжээний хангалттай итгэл найдвар олсон байсан гэж энэ төлөвлөгөөний талаар анх олж мэдсэн профессор Бриан Форд ярьжээ. Эстрогенийг сонгосон шалтгаан нь уг эс нь амтгүй мөн үйлчлэл нь үл мэдэг байдаг учир Гитлерийн хоол шалгагчид үүнийг мэдэх боломжгүй байсан гэж мэргэжилтнүүд тайлбарласан байна.
“Холбоотнуудын төлөвлөгөө нь Гитлерийн хоолонд нууцаар эстроген хольж, түүний хүйсийг сольж, зан байдал нь эмэгтэйлэг, ууртай догшин биш болгох зорилготой байсан” гэж Кардифийн их сургуулийн түүхийн ухааны профессор Форд ярьжээ.
Адольф Гитлерийн дүү охин Паула Гитлер нь түүний ах дүүгээс амьд үлдсэн цорын ганц хамаатан бөгөөд Паула 1920 оны үед Вена хотод Гитлерийн нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Түүнчлэн 1945 онд ах нь амиа хорлох хүртэл түүнээс санхүүгийн дэмжлэг авдаг байсан аж. Дайны дараа Паулаг америк цэргүүд баривчлан мөрдөн байцаалт авч байсан ч удалгүй суллан 1960 онд өөд болох хүртлээ олны хөлөөс хол зайтай амьдарч байжээ.
Эстрогений төлөвлөгөөний талаар профессор Форд “Нууц зэвсэг: Технологи, Шинжлэх ухаан, II дайнд ялах уралдаан” нэртэй ном бичсэн байна.
С.Отгонбаяр