logo

"Төрийн дайсан" эргэн ирнэ

2013/06/25
“Монгол кино нэгтгэл”, “Absolute pictures”-ийн уран бүтээлчид хамтран 2010 онд  “Төрийн дайсан” хэмээх киног бүтээн дэлгэцнээ гаргаж байсан билээ. Тухайн үедээ шүүмжлэл, магтаал хоёрыг зэрэг хүртээд авсан тус киноны уран бүтээлчид хоёрдугаар ангийг нь хийхээр болжээ. Тус киноны найруулагчаар П.Дэлгэрбаяр ажиллаж байгаа бол гол дүрд дуучин жүжигчин Г.Мягмар ахин тоглохоор болсон аж. Тэд энэхүү киногоороо Монголын уул уурхайн томоохон ордод шунасан гадаадын компанийг тойрсон асуудлыг тод харуулахаар снтгнл шулуудаад байгаа гэнэ. "Төрийн дайсан ll" уран сайхны кино ирэх оны эхээр үзэгчдийн хүртээл болно.

Ц.Ану
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш