logo
Нэгэн үдшийг Попын хаанаа хүндэтгэн үдье

Нэгэн үдшийг Попын хаанаа хүндэтгэн үдье

2013/06/25
"Гэр" агентлагаас Попын хаан хэмээн өндрөөр үнэлэгддэг байсан  Майкл Жексоны гэгээн дурсгалыг хүндэтгэж  "Forever” нэртэй тоглолтыг хийхээр болжээ.  Тоглолтод Улсын филармонийн симфони найрал хөгжим, Баянмонгол чуулга, ЦДБЭЧ-ын найрал дуучин, гитарчин Өөжгий, хийлч Г.Дэлгэрцэцэг, морин хуурч Д.Шинэцог-Гени оролцох бөгөөд хөгжмийн найруулгыг Б.Анар гүйцэтгэж байгаа аж. Уран бүтээлчид Попын хааны гайхалтай, сэтгэлд хоногшсон дуунуудын аяыг амь хөгжимөөр эгшиглүүлэх юм байна. Өмнө нь Морин хуурын чуулга Майкл Жексоны дууны аяуудыг тоглолтондоо тоглож байсан удаатай билээ. Харин энэ удаад зохион байгуулж буй уг тоглолт нь дуучны дурсгалыг хүндэтгэн Монголд зохион байгуулж буй томоохон хэмжээний анхны үйл ажиллагаа болж байгаагаараа онцлог юм. Тоглолт энэ сарын 29-нд СТӨ-нд  болно.

Ц.Ану
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш