logo
Охиноороо баталгаалжуулсан 770 мянган ам.долларын үнэ бүхий бөгжтэй хуримын санал

Охиноороо баталгаалжуулсан 770 мянган ам.долларын үнэ бүхий бөгжтэй хуримын санал

2013/06/25
Реалити-шоуны од д түүний нөхөр болох нэрт рэп дуучин Канье Уэст гайхалтай гэмээр гэрлэх санал тавьжээ. Тэрээр 770 мянган ам.долларын үнэтэй бөгжийг гэрлэлтийн баталгаа болгож хожуу ч гэсэн гэнэтийн бэлэгээр дүүрэн гэрлэх саналаа тавьсан байна. Ким Кардашьян  нярайлаад удаагүй байгаа бөгөөд  түүний бяцхан охин энэхүү гайхалтай мөчийн баталгаа болж байгаа юм.
"Охин төрүүлж өгснийх нь дараа Канье Уэст Кимд гэрлэх санал тавьсан. Реалити-шоуны од зөвшөөрсөн хариултаа ч тэр даруй өгсөн. Тэд ирэх есдүгээр сард Парист гэрлэх болно" гэж The Sun-д тэдний ойрын гэх баттай  эх сурвалж өгүүлсэн байна. Ким Кардашьян сагсан бөмбөгч Крис Хамфрисаас гэрлэлтээ цуцлуулаад сар гаруйхан л өнгөрч байгаа. Тэрээр анхын гэрлэлтээ олонд ил болгож, түүгээр ч зогсохгүй багагүй ашиг олж, шоу нэвтрүүлгээрээ хүртэл жудаггүй гэмээр зүйлүүдийг  цацаж байсан аж. Түүний энэхүү үйлдэлийг дахин давтуулахгүй байхын тулд Канье Уэст ойр дотны хэдхэн хүний хүрээнд хуриаа хийхийг хүсч буй гэнэ. Харин реалити-шоугүйгээр амьдралаа төсөөлөхөд бэрх болчихсон Ким Кардашьян энэхүү саналд тийм ч таатай бус байгаагаа илэрхийлээд авсан гэнэ шүү.

Ц.Ану
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш