logo
БНСУ-д ажиллах иргэдийгирэх долдугаар сарын 1-ээс эхлэн  бүртгэнэ

БНСУ-д ажиллах иргэдийгирэх долдугаар сарын 1-ээс эхлэн бүртгэнэ

2013/06/28
БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй монгол иргэдийн ээлжит бүртгэл ирэх долдугаар сарын 1-ээс эхлэн орон даяар явагдана. Монгол Улсаас БНСУ-д гэрээт ажилчнаар ажиллахаар бүртгэлд хамрагдах иргэдэд дараахи шалгуур тавьж байна. Тодруулбал: 1973 оны наймдугаар сарын 26–наас  1995 оны наймдугаар 25-нд төрсөн байх,  шүүхээр таслагдаж, хорих ял эдэлж байгаагүй, БНСУ-аас албадан гаргах ажиллагаанд хамрагдаж  байгаагүй буюу албадан гаргах арга хэмжээ авахуулж байгаагүй, Монгол Улсын хилээр гарах эрхээ хязгаарлуулаагүй, БНСУ-ын  Элчин сайдын яаманд виз мэдүүлээд татгалзасан хариу авч байгаагүй иргэд уг бүртгэлд хамрагдах боломжтой юм байна. Бүртгэлд хамрагдах хүсэлтэй иргэд бүртгүүлэхээх ирэхдээ гадаад паспорт /гадаад паспортгүй бол цахим үнэмлэх/-ний хуулбар, эх хувь, 3,5х4,5 хэмжээтэй сүүлийн гурван сарын дотор  авахуулсан засвар хийлгээгүй  цээж зураг хоёр хувь, бүртэлийн хураамж 24 ам.долларыг Хадгаламж банкны  10210033333 дансанд тухайн үеийн Монгол банкны ханшаар бодож тушаасан байх ёстой аж.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш