Бидний сайн мэдэх Яармагийн гүүр нурах магадлал өндөртэй болоод байгаа. Учир нь тус гүүрний дам нуруу хоорондын бетон хийц эвдэрч цууралт өгсөн байна. Эвдрэлийг засахаар мэргэжлийн байгууллагынхан өчигдөрөөс газар дээр нь ажиллаж эхлээд байгаа бөгөөд гүүрийн доод суурийг явуулын өргөгчөөр тулж бэхэлсний дараа цутгалтын ажил хийх бөгөөд одоогийн байдлаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа юм байна. Гүүрийн засварыг "Хайвэй интернэшнл" ХХК хийж байгаа бөгөөд энэ сарын 8-нд дуусгахаар төлөвлөж байгаа гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.