logo
Морин хууртай, толин хултай үдэш

Морин хууртай, толин хултай үдэш

2013/07/02
Монголын рок поп урлагийн түүхэнд “Харанга” хамтлаг хэдийнэ 25 нас хүрэх гэж байгаа бөгөөд төрсөн өдрийн баяр нь ирэх онд тохиох билээ. Тэд ойн хүрээндээ олон бэлэг задлахаар зэхсэний эхнийх нь хамтлагийн гитарчин Я.Одсүрэнгийн “Харангатайгаа, гитартайгаа, найзуудтайгаа” тоглолт байсан билээ. Тэгвэл дараагийн бэлэг бол хамтлагийн дуучин "хар азарга" Лхагваагийн  анхны бие даасан тоглолт юм. Тоглолт ирэх сарын 13, 14-нд СТӨ-нд "Морин хуур, толин хул" нэртэйгээр болох бөгөөд түүний үе үеийн сэтгэлд хоногшсон, шилдэг гэгддэг уран бүтээлүүд түүний энэхүү бие даасан тоглолтонд дуулагдах юм байна.





АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш