Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Шарга морьт-Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа хүртэлх 5 км авто замын ажлыг "Жэй Кэй Си" ХХК гүйцэтгэж байгаа юм. Тус уулзвараас хойш 900 метр замд өргөтгөлийн газар шорооны ажил болон ус зайлуулах 2 төмөрбетон хоолой угсрах ажлыг хийхээр болж 7 сарын 10-ныг хүртэл зам хаагаад байгаа юм. Ажлын явцад Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн авто замын хоёр талаар байрлалтай 40 гаруй айлын хашаа байшин авто замын өргөтгөлийн зурваст орж байгаа тул яаралтай газар чөлөөлөх шаардлагатай болжээ. Иймд тус замын дагуух айлууд Нийслэлийн Авто замын газрын Зам барилгын хяналтын хэлтэс /утас: 32-49-18/ болон Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Газар чөлөөлөх хэлтэст нэн даруй хандахыг Нийслэлийн Автозамын газраас анхаарууллаа.