МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд өчигдөр хуралдаж намын Их, Бага хурлын урьдчилсан товыг гаргажээ. Гишүүд намын Бага хурлыг Улсын баяр наадмын дараа буюу 7-р сарын 20-ны үед хийх бол Их хурлыг есдүгээр сарын сүүлээр хуралдуулахаар болжээ. Хэдий "Шинэчилье" хөдөлгөөнөөс Бага хурлыг наадмын өмнө хийх хүсэлт тавьсан ч хүлээн аваагүй аж. Бага хурлаар Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцсон талаар дүгнэлт хийх, хоёрт, Их хурлын товыг зарлах юм байна. Мөн намын шинэчлэлийн асуудлаар ажлын хэсэг гарч МАН-ын гишүүд дэмжигчдийн ирүүлсэн саналыг нэгтгэх гэнэ.
Б.ЭНХМАА
Б.ЭНХМАА