Орхон аймгийн Эрдэнэт хотод 2020 он гэхэд 3500 айлын орон сууц баригдсан байна. Энэ ажлыг Чех улсын Финеп групп, манай улсаас Их хаадын цуваа компани хамтран хэрэгжүүлэх юм. Евро эко төслийн эхний ээлжийн барилгын ажлын шав тавих ёслолын арга хэмжээнд Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Орхон аймгийн удирдлагууд мөн Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн орлогч дарга нар оролцов.
Евро эко төслийн дэд бүтцийн ажилд улсын төсвөөс 10 гаруй тэрбум төгрөг зарцуулна. Энэ онд дэд бүтцийн ажилд 3 тэрбум төгрөг шийдвэрлэснээр эхний ээлжийн 200 айлын орон сууц ашиглалтанд орох юм. Нэгэнтээ дэд бүтцийн ажилд дэмжлэг үзүүлж байгаа болохоор орон сууцны метр кв-ийн үнийг орон нутагт борлуулж байгаа үнээс 20-25 хувиар хямд үнээр борлуулахыг шаардана гэж Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан хэллээ. Энэ жилийн хувьд Эрдэнэтэд 600 айлын орон сууц шинээр ашиглалтанд орох юм байна. Евро эко төслөөс гадна тус аймагт 200 айлын амины орон сууц баригдахаар инженерийн шугам сүлжээ татаж байгаатай сайд танилцав. Эрдэнэт хотын тухайд 2020 он гэхэд нийт 3500 айлын орон сууц баригдсан байна. Гэр хороололгүй болох зорилгоор орон сууц, амины эдлэн газартай орон сууц, түрээсийн орон сууц гэсэн гурван томоохон төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Эдгээр орон сууцыг дундаж орлоготой иргэддээ зориулж 20 жилийн хугацаатай 8 хувийн хүүтэй зээлд хамруулна гэж Орхон аймгийн удирдлагууд хэллээ. 7 а хорооллын шав тавих арга хэмжээ, амины орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээнээс гадна барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрт хамрагдаж хөнгөлөлттэй зээлээр байгуулагдсан бетон зуурмагийн үйлдвэрийг сайд үзлээ. Өндөр чанарын бетон зуурмаг гаргахаар Хөтөлөөс цемент, Дарханаас угаасан элс хайрга авч байгаагаа тэд танилцууллаа. Тус үйлдвэр бетон зуурмагаа Номин констракшн компанийн барилгад нийлүүлдэгээ хэлээд эргэлтийн хөрөнгийн зээл барилгын материал үйлдвэрлэгчдэд маш том дэмжлэг болсон гэлээ.