Каирт Египетийн Зэвсэгт хүчний хямралын асуудал эрхлэх штабын хуралдаан эхлэв. Хуралдаанаас Үндсэн хуулийн үйлчилгээг түр зогсоох болон Ерөнхийлөгч Мухаммед Мурсийг огцоруулах шийдвэр гаргаж болзошгүй байгаа ажээ. Тус улсын зэвсэгт хүчний командлалаас эрх баригч устөрчдөд хатуу шаардлага тулган, байдлыг зохицуулахад 48 цаг олгосон тухай бид мэдээлсэн. Тэгвэл тус улсын ерөнхийлөгч Мурси тэрхүү шаардлагыг биелүүлэхээс татгалзсан байна. Одоогоор Мурси Эль-Кубба ордноос явж, Миср-эль-Гедид дэх Бүгд найрамдах гвардийн хуарангийн орчимд байрлаж байна. Жагсагчид Тахрир талбайгаас тийшээ тийшээ шилжэн цуглаан хийх бодолтой байгаагаа мэдэгджээ.