logo
Татварын байцаагч эмэгтэй залуу бүсгүйн амийг хөнөөжээ

Татварын байцаагч эмэгтэй залуу бүсгүйн амийг хөнөөжээ

2013/07/04
 Энэ сарын 1-2-нд шилжих шөнө Баянгол дүүргийн XV хорооны нутаг дэвсгэрт хамт явж байсан хоёр эмэгтэйн нэг нь нөгөөгөө 70 удаа хутгалж хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн онц ноцтой хэрэг гарчээ. Тэд Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст байцаагчаар ажилладаг  27 настай эмэгтэй Э, 39 настай эмэгтэй Т гэгч нар ажээ. Чухам ямар шалтгаанаар ийм аймшигт хэрэг үйлдэгдэх болсон нь одоогоор тодорхойгүй байна. Сэжигтний мэдүүлснээр бол  сэжигтэн Т хамт амьдарч байсан Б гэгч залуугаа хохирогч Э-тэй хардаж улмаар тэвчээр алдан энэ хэргийг үйлдсэн байна.  Учир нь Б нь сэжигтэн Т-д автомашин машин бэлэглэж байжээ. Гэтэл тэрээр мөн талийгаач Э-тэй дотно харьцаатай болж, талийгаач Э-д ч ижил маркийн автомашин бэлэглэсэн байна. Үүнийг нь мэдсэн Т баян амрагаа хамт ажилладаг залуухан бүсгүйдээ алдахыг хүсээгүйдээ хүн амины хэрэг үйлдсэн бололтой.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш