Энэтхэгийн хойд Уттаракханд муж улсаас хөрсний нуралт, үерээс болж 110 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн тухай өнөөдөр орон нутгийн захиргаа мэдээллээ. Өчигдөр 150 мөргөлчнийг Бадринат индуист сүмийн ойролцоо аврасан байна. Энэтхэгийн хуурай замын цэргийн штабын тоо баримтуудаас харахад үерт 830 хүн амиа алдажээ. Хүмүүсийг аврах өргөн цар хүрээтэй ажиллагааг «Нарны аянга» гэж нэрлэжээ. Энэтхэгийн удирдлага тахал гарахаас эмээж байна. Хөрсний нуранги дор байгаа цогцосуудыг одоогоор гаргаж амжаагүй байна. Нэмэлт хэсэг эмч нарын багийг гамшигт нэрвэгдсэн нутаг руу явуулжээ.