Нийслэл хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа мод, модон материалын захад худалдаж байгаа мод модон материал нь стандартад заасан хэмжээндээ хүрэхгүй хэрэглэгчдийг маш их хохироож байна гэсэн гомдол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт удаа дараа ирсэний дагуу тус газар нь Байгаль орчин ногоон хөгжлийн яамтай хамтран мод модон материал худалдан борлуулж байгаа томоохон 9 захад хяналт шалгалтын ажил хийлээ. Уг шалгалтын үеэр нэг зах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй байсан төдийгүй худалдан борлуулж байгаа мод модон бүтээгдэхүүн нь гарал үүслийн бичиггүй, хоёр, гурав, тавын банзнууд стандартад заасан хэмжээндээ хүрэхгүй байх нийтлэг зөрчил илэрлээ. Мөн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, байгаль орчны дүгнэлтгүй “Гурвалжин 44”, “Гялгар” захуудын үйл ажиллагааг эрхэлж бусад захад дээрх зөрчлөө долоо хоногийн дотор арилгах үүрэг өглөө.
Мөн Шинэчлэлийн засгийн газраас түлээ, нүүрсний шуудайнд стандарт тогтоосон. Гэтэл модны захууд дээрх стандартыг огт мөрдөхгүй байгаа нь шалгалтын явцад илэрсэн учир энэ зөрчлийг арилгахад анхаарлаа хандуулах бөгөөд долоо хоногийн дараагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, хууль зөрчсөн захууд байвал иргэд ШӨХТГ болон БОНХЯ-нд мэдээлж болох юм байна.