Манай улс 2010 онд нийт 989,899,9 кг хөх тариаг Канад, ОХУ, БНСУ, ХБНГУ улсуудаас оруулж ирсэн бөгөөд үүнээс Алейск-Импекс ХХК нийт импортын 99,93%-ийг дангаараа, 2011 онд 80,83%-ийг тус компани импортолсон байна. ХААЯ-наас авсан тариалалтын мэдээллээр 2011, 2012 онд Булган, Говь-Алтай, Төв, Сэлэнгэ, Хэнтий, Дархан аймгуудад хөх тариаг тариалсан ч боловсруулалт хийх техник, тоног төхөөрөмж байхгүйн улмаас бага хэмжээгээр тариалсан бөгөөд үйлдвэрлэгчид ихэнхдээ Алейск-Импекс компанийн оруулж ирсэнбудааг бүтээгдэхүүндээ ашигладаг болох нь тогтоогдсон билээ.
Мөн үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаатай танилцахад өөрсдийн технологи, нормын дагуу хөх тарианы гурил болон улаан буудайн гурилыг бүтээгдэхүүнийхээ орц нормоос шалтгаалан 40-50 хувь нэмдэг байхад зарим жижиг үйлдвэрлэгчид 10-15%-д нь хөх тарианы гурилыг хийж улаан буудайн гурил болон амт оруулагч, тогтворжуулагч зэрэг хүнсний нэмэлт бодисыг хэрэглэдэг байна.
Тиймээс ШӨХТГ-аас талх талхан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хөх тарианы гурилаар хийж байгаа бүтээгдэхүүний орц, найрлагадаа хөх тарианы гурил болон буудайн гурилын эзэлж байгаа хувь, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн зэргийг хаяг шошгондоо тодорхой бичиж оруулахыг үүрэг болгон хугацаатай шаардлага хүргүүллээ.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар