Наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худгийн талбайд хөдөлгөөнд оролцох, зогсоолд байрлуулах автомашины зөвшөөрлийг олгож эхэлжээ. Наадамчдад дараах долоон төрлийн автомашины зөвшөөрлийг “А”-400, “Д”-100, “Ж”-170, “М”/ногоон/-3000, “М”/улаан/-1000, “Ү”-500, “Г”-3000 ширхэг борлуулах аж. Харин “А”, “Д”, “Ж” зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын Тамгийн газраас тус бүр 20 мянган төгрөгөөр, “Y зөвшөөрлийг дүүргүүд дэх Худалдаа үйлчилгээний хэлтсээс 10 мянган төгрөгөөр, “М”/улаан/, “Г” зөвшөөрлийг дүүргүүд дэх Замын цагдаагийн тасгуудаар тус бүр 10 мянган, “М” /ногоон/ зөвшөөрлийг 3000 төгрөгөөр олгож байгаа юм.
Наадмын хамгаалалтын орчимд зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслийг оруулахгүй бөгөөд Хэв журыг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналтын камер суурилуулан хянах юм байна. Дашрамд дурдахад 2013 оны Наадмын талаар хөтөлбөр, арга хэмжээний бүрэн мэдээллийг нийслэлчүүд www.naadam.ulaanbaatar.mn цахим хуудсаас, мөн 1199 лавлах утсаас авч болох аж.