logo
Дооёо Зулаа хоёр анх удаа эхнэр нөхөр

Дооёо Зулаа хоёр анх удаа эхнэр нөхөр

2013/07/05
“Doz intertainment”-ийн хамт олон “Хөх толбот хүмүүс”, “Амьдрах тасалбар”, “Дүүлэн нис” зэрэг уран бүтээлийнхээ үргэлжлэл болгон “Кино шиг амьдрал” хэмээх шинэхэн уран бүтээлийнхээ ажилд шаргуу ороод нэлээд хугацаа өнгөрч  байна. Тэд өөрсдийн дөрөвдэх киногоо “Вьетнам” улсад хийж байгаа юм.  Ингээд “Doz intertainment”-ийн менежер Ц.Амарбаясгалангаас тус киноны талаар тодруулсанаа хүргэж байна.

-Сайн байна уу. “Кино шиг амьдрал” киноны талаар танилцуулаач

“Doz intertainment”-ийн хамт олны дараагийн уран бүтээл  “Кино шиг амьдрал” инээдмийн уран сайхны кино байгаа. Кино зохиолыг Ш.Доржсүрэн бичсэн бөгөөд өөрөө найруулан тавьж байгаа. Мөн продюсэрээр А.Мөнгөнзул ажиллаж байна. Манай кино баг 100 гаруй залуучуудаас бүрдсэн нүсэр хамт олон байна даа.



-Киноны гол дүрийн хувьд

Гол дүрд залуу жүжигчин Баттүшиг, мөн бидний сайн мэдэх “Хэцүү анги” киногоороо танил болсон жүжигчин Уянга нар тоглож байгаа. Түүгээр ч барахгүй энэхүү кинон дээр Ш.Доржсүрэн, А.Мөнгөнзул хоёр маань урлагийн амьдралыг сонгосноосоо хойш анх удаагаа гэр бүлийн эхнэр нөхөр хоёрийн дүрийг бүтээж байгаагаараа онцлог болж байгаа.


-Кино зураг авалт хэзээ дуусах вэ?


 Зураг авалт энэ сарын 20 гэхэд ерөнхийдөө бараг дуусах шатандаа орно. Тэгээд дараагийн ажилдаа орно доо. Энэ удаагийн кинон дээр маань Вьетнам улсын хамгийн том, нэр алдартай COLOA STUDIO-той хамтран ажиллаж байгаа. Тус студийн хамт олон бидэнтэй хамтран ажиллах санал тавьсны үндсэн дээр бид зөвшөөрч кино зураг авалтаа ч 100% Вьетнам улсад хийж байгаа. “Doz intertainment”-ийн хамт олон тун удахгүй та бүхэндээ маш сайхан кинотой уулзах болно.





Ц.Ану www.shuum.mn

 
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш