Дэлхийн зах зээл дээр алтны үнэ огцом өсмөгц Элэн Вайдер хамаг алт эдлэл, ээмэг бөгжөө зарсан байна. Элен “Би алтны үнийг сайн ажигласан. Алтны үнэ огцом өссөн дээр нь би эдлэж хэрэглэдэггүй алтан ээмэг бөгж, эдлэлээ зарсан” гэсэн байна. Манхеттены алтны бизнес эрхэлдэг компаниуд маш завгүй ажиллаж, иргэдийн алтыг худалдан авч байна. Дэлхийн зах зээл дээр 1 унц алтны үнэ 1881 долларт хүрч түүхэн рекорд тогтоогоод байгаа. Алтны копманиуд өдөрт 100 гаруй мянган долларын алт, мөнгө, очир алмаз, үнэт чулуу худалдан авч байна. “Алтны үнэ сүүлийн 3 сард 25-40 хувиар өссөн. Цаашид ч өсөх хандлагатай байна. Бидэнд алт худалдаж авах бэлэн мөнгөний хэрэгцээ ихээр гарч байна. Учир нь бид 3 сарын өмнө тодорхой хэмжээний алтанд 1000 доллар зарцуулж байсан бол одоо 1500-1600 доллар зарцуулах жишээний байна” гэж алтны бизнес эрхэлдэг Дмитрий ярьсан байна. АНУ-ын эдийн засаг муудаж, хямрал нүүрлээд байгаатай холбогдуулан хөрөнгө оруулагчид аюулгүйн үүднээс алт ихээр худалдан авч хөрөнгөө баталгаажуулж байгаа нь алтны эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж байгаа юм байна. Мөн долларын ханш сулрахаар алтны үнэ автоматаар өсдөг байна. Учир нь ихэнх улсууд доллараар худалдаа хийдэг. Хөрөнгө оруулагчдын айдас болгоомжлол намжихаас нааш алтны үнэ буурах төлөвгүй байгаа юм байна. Алт нөөцөлж байхад илүүдэхгүй болж байгааг эдийн засагчид анхааруулж байна.
Shuum.mn
Shuum.mn