logo
Нэг дүүргээс 100 аж ахуйн нэгж худалдаа үйлчилгээ эрхэлнэ

Нэг дүүргээс 100 аж ахуйн нэгж худалдаа үйлчилгээ эрхэлнэ

2013/07/08
Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх болон Хүй долоон худагт худалдаа үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгжүүдэд Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс зөвлөмж өглөө. Төв цэнгэлдэх хүрээлэнд 600, Хүй долоон худагт 300 худалдаа үйлчилгээний цэг гаргах бөгөөд 70%нь хоолоор үйлчлэх юм.Дүүрэг бүр өөрийн заагдсан талбайд таних тэмдэг лого бүхий нэгдсэн нэг загварын мэдээллийн байгууламж байрлуулна. Худалдаа үйлчилгээ эрхлэгч нар харьяалах дүүргээсээ үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл,дугаар авна. Нэг дүүргээс 100 аж ахуйн нэгж зөвшөөрөл авч байгаа юм. Павильон, асрын гадна талын дугаарыг нэгдсэн загвараар томоор бичиж байрлуулах,үйлчилгээ эрхлэгчид аж ахуйн нэгжийнхээ онцлогийг харуулсан дүрэмт хувцсаар жигдэрсэн байх зэрэг  шаардлагуудыг биелүүлсэн байх ёстой юм байна.

Худалдаа үйлчилгээ эрхлэгч нарт дараах зүйлсийг хориглоно.
  • Албан ёсны зөвшөөрөлгүй худалдаа эрхлэх
  • Гар дээрээс ил задгай худалдаа эрхлэх
  • Согтууруулах ундаа худалдаалах
  • Майонез, өндөг, крем, чанамал хиам буюу түүнийг оролцуулсан түргэн муудах бүтээгдэхүүнийг худалдаалах
  • Халаасан хоолоор үйлчлэх, нөөшилсөн бүтээгдэхүүнийг задалж худалдах, удсан хоолыг дахин боловсруулж хэрэглэх
  • Шорлог, хуушуур зэрэг халуун боловсруулалт хийх бүтээгдэхүүнийг заагдсан байрлалаас өөр газарт худалдаалах
  • Дүүргийн зөвшөөрөл олгосон цэгээс өөр байршилд айрагны гэр болон сүүдрэвч байрлуулах
  • Хог, хаягдлаа ил задгай хаях
  • Хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх худалдаа,  үйлчилгээ эрхлэхийг хориглоно гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш