Манай улсад цөөхөн хэдхэн реппер байдаг гэхэд бараг хилсдэхгүй биз ээ. Үгний уран байдал, үйл хөдлөл зохиомж бас дээр нь хэмнэлт. Гэхдээ реппер бүр өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой байдаг. Сүүлийн үед залуучуудын хамгийн их сонсдог, сонирхдог репперүүдийн хэмнэлийг хүргэж байна.
Реппер Rokit bay
Тэрбээр Улаанбаатар хотод төрсөн бөгөөд дөрөвдүгээр хороололын унаган хүү. Аав нь дөрвөн настай байхад өөд болж, ээж эмээ хоёртойгоо үлдсэн. Тэрбээр Америкаас ирээд анхны уран бүтээлээ эмээдээ сонсгоход эмээ нь хөгжмийн хэмнэлд толгойгоо дохьчихсон сууж байсан гэдэг. Хар бага наснаасаа авхуулаад өнөөдрийн энэ оргил хүртэл өөрийн үзэж туулсан амьдралаараа хүнд урам зориг өгөхөөр дуулдаг. Тэрээр өөрийн үзсэн зовлон, жаргалаа өөрийн сонсогч фенүүдтэйгээ хуваалцахыг илүүд үздэг нэгэн аж. Түүний энэхүү хэмнэл нь ч залуучуудад илүү их урам зориг, эрч хүч хайрладаг сурагтай.
Реппер Gee
Багаасаа хип хоп дуу сонсож өссөн тэрээр 2000 онд B.A.T-ийн зохион байгуулсан “Freestyle battle” тэмцээнд түрүүлснээр үнэ төлбөргүй дуу, клип хийлгэх эрх авсан аж. Түүний хэмнэл бол зүгээр л танхай балмад. Gee өөрийн дуундаа нийгмийн бүхий л зүйлийг харуулахыг эрмэлздэг нэгэн. Тэрээр төр, нийгэмд болж буй бусармаг зүйл гээд бүхнийг илэн далангуй хүүрнэн өгүүлдэгээрээ онцлог.
Реппер Opozit
Тэрээр амьдралын хар барааныг дуугаараа хослуулан харуулахыг илүүд үздэг байна. Тэрэнд дайсан гэж үл мэдэх бөгөөд түүний дуу бүхэн энэ нийгмийн болох болохгүй бүхнийг харуулдаг аж. Реппер Opozit нь зүгээр л хэн нэгэнд баригдахыг хүсдэггүй бөгөөд “Би бол би” хэмээх үзлийг баримталдаг бололтой.
Реппер Tsetse
Түүний хувьд бусдын амьдрал бол юу ч биш. Тэрээр өөрийн хэмнэл дуугаараа хар багаасаа өнгө мөнгөний орчинд өссөн торнисон тэр бүхнээ дуугаараа илэрхийлдэг. Гэсэн хэдий ч тэрний дуунд бас л бусдын адил хар бараан зүйл байж л байдаг. Естой л нөгөө “Амьдралын гашууныг тойрч биш дайрч гарна” гэгчээр хэмээн өөрөө нэгэнтэй ярьж байсан удаатай.
Ц.Ану www.shuum.mn