Цахим мэдээллийн эринд Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз өөрийн гэсэн өнгө төрхийг илтгэсэн мэдээ, мэдээллийн цахим хуудсаа олон нийтийн хүртээл болгоход бэлэн боллоо.
Өнөө цагт холын Америкаас, малчны хотхноос ч интернэтэд холбогдож, мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүртэж чаддаг болсон нь яахын аргагүй дэвшил юм. Тиймээс ч МҮОНРТ өөрийн чадамж, хүний нөөцдөө тулгуурлан, хамгийн өргөн мэдээллийн гарц бүхий цахим орон зайг бий болгож байна.
Та бүхэн MNB.mn сайтаас цаг үеийн, шуурхай, улс төр, нийгэм, эдийн засаг, бизнес, соёл урлаг, спорт, байгаль орчин, уул уурхайн болон танин мэдэхүйн бүхий л мэдээ мэдээллийг авахаас гадна радиогоо сонсож, телевизороо үзэх боломжтой. Өөрөөр хэлбэл та MNB.mn сайтад зочлоод “Voice of Mongolia” буюу Монголын дуу хоолой радио станцын нэвтрүүлэг, Р3 100,9 радиогийн шууд эфирийг шууд сонсож, Үндэсний радио, телевизийн 1,2-р сувгийг шууд үзэж, “ММ” агентлаг, “Хурд” агентлагийн уран бүтээлчдийн нөр их хөдөлмөрийн үр шимээр бүтсэн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, санал сэтгэгдлээ үлдээн амьд харилцаатай байх өргөн талбар нээгдэж буй юм. Үүний зэрэгцээ радио, телевизийн олны таашаалд нийцсэн өргөн нэвтрүүлгүүдийг архив хэсгээс нэхэн үзэхийн зэрэгцээ тухайн өдрийн хөтөлбөрөөс үзэж, сонсож амжаагүй бүхнээ манай сайтаас нөхөн үзэж, сонсох нөхцөл бүрдэж буйг дуулгахад таатай байна.
Түүнчлэн MNB.mn сайт өнөөдөр уншигч, хэрэглэгч түмэндээ туршилтын хэлбэрээрээ хүрч байгаа бөгөөд олон нийтийн санаа бодлыг хүлээн авч, ажил хэрэгтээ тусгаснаар албан ёсоор ирэх 9 дүгээр сарын 1-нд нээлтээ хийхээр төлөвлөлөө.
Олон нийтээрээ мэдээллийн хамгийн өргөн гарцаар зорчиж, MNB сайтад тухлан санаа бодлоо илэрхийлэхийг уран бүтээлчид бид хүсч байна. Таны санал бидний амжилтын үндэс, таны мэдэх эрхийн хөгжил байх болно.

MNB.mn сайтын хамт олон