Харанга хамтлагийн дуучин Лхагвасүрэнгийн “Толин хул” дууг мэдэхгүй сонсоогүй хүмүүс ховор. "Толин хул" дуу гэхээрээ өөрийн эрхгүй Лхагвасүрэн толгойд буудаг билээ. Энэ жилийн Тулгар төрийн 2222, Их Монгол Улсын 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ойг тохиолдуулан Үндэсний их баяр наадмын нээлтийг маш өргөн дэлгэр хийхээр зэхэж байгаа билээ. Наадмын нээлтийн үйл ажиллагааг найруулагч УГЖ Д.Сосорбарам найруулан тавьж байгаа. Энэ жил рок попынхоныг энэхүү нээлтийн үйл ажиллагаан дээр дуулуулахгүй гэсэн. Хэзээний “Толин хул” дуугаараа алдартай Харанга хамтлагийн дуучин Лхагвасүрэнг хүртэл дуулуулахгүй гэнэ. Түүний энэхүү гайхалтай дууг 33 унаач хүүхэд найруулагч УГЖ Д.Сосорбарамын урилгаар дуулах гэнэ.
Ц.Ану www.shuum.mn
Ц.Ану www.shuum.mn