logo
Сарын тэмдэг ирсэн үед зээл авч болохгүй

Сарын тэмдэг ирсэн үед зээл авч болохгүй

2013/07/14
Сарын тэмдэгтэй холбоотой олон янзын сүсэг бишрэл байдаг болохыг судлаачид санал асуулгаар илрүүлсэн байна. Их хотын бүсгүйчүүдийн үзсэнээр сарын тэмдэг ирсэн үедээ доорхи зүйлүүдийг хийж болдоггүй гэнэ.
-Цагаан хэрэглэлээ цайруулж болохгүй. Цайруулагч бүх зүйлийг нүх болтол нь идчихнэ.
-Гуталдаа өсгий хадуулж болохгүй. Амархан сална.
-Шүдэндээ ломбо тавиулж болохгүй. Амархан ховхорч унана.
-Зээл авч болохгүй. Сүүлд нь төлж чадахгүй.
-Хувьцаа худалдан авч, биржээр оролдох хэрэггүй. Эс тэгвэл шатна.
-Үсээ засуулж, будуулж, хими хийлгэж болохгүй. Үсчин таны үсний хэвийг алдагдуулна.
-Хоолны газар загасны мах идэж болохгүй. Эс тэгвэл хордоно.
-Машин худалдан авч болохгүй. Эс тэгвэл хөөгдөнө.
-Найз залуугаа найз охинтойгоо танилцуулбал алдчихна.
-Шалгалт өгвөл унана.
Мэс засалчид сүсэг бишрэлгүй ч сарын тэмдэг ирсэн үед мэс засал хийлгэж, шүдээ авахуулж болохгүй гэж ярьцгаадаг. Энэ үед эмэгтэйчүүдийн цус бүлэгнэдэг тул мэс заслын үеэр болон дараа нь цус их алддаг байна.
Мөн томоохон компанийн оффисын ажилтан бүсгүйчүүд сарын тэмдгийн үед дарга удирдлага дээрээ орох хэрэггүй гэж үздэг. Учир нь дарга удирдлага маш ихээр хилэгнэн уурлаж, хараан загнадаг гэж тэд итгэдэг байна.
/Өглөөний сонин/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш