ОХУ-ын Казань хотноо болж байгаа дэлхийн оюутны 27 дахь удаагийн Универсиад наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-д Лондонгийн олимпийн хүрэл медальт, Дэлхийн аварга С.Батцэцэг аваргын алтан медалийн эзэн боллоо. Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын тамирчин Луилкова Мариятай хүч сорин барилдах байсан боловч энэ бөх бэртлийн улмаас барилдаагүй учраас аваргын тавцанд манай тамирчин зогссон юм. Ийнхүү Монголын баг тамирчид Универсиад наадмаас гуравдахь алтан медалиа хүртлээ.