logo
Вакцинжуулалтаас хойш 21 хоногийн дараа хөл хориог цуцална гэв

Вакцинжуулалтаас хойш 21 хоногийн дараа хөл хориог цуцална гэв

2013/07/15
Баян-Өлгий аймагт  малын онц халдвартай өвчин гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Одоогоор байдал ямар байгаа талаар тодруулахад Даян нуур орчим зусч байгаа нийт 1043 толгой мал шүлхийгээр өвчилснөөс 1041 нь Сагсай сумын малчдын мал, хоёр нь Улаанхус сумынх. 291 нь хонь, 217 нь ямаа, бусад нь үхэр. 17 үхэр энэ өвчнөөр хорогдоод байна. Орон нутгийн хорио цээрийн албаныхан хорио цээр, хамгаалалтын арга хэмжээг сайн хэрэгжүүлж байна. Халдварын тархалт хязгаарлагдсан бөгөөд шүлхий хэд хэдэн төрлийн байдгаас энэ удаагийнх нь «А» ангиллын нян болж тогтоогдсон аж. Үүнийг олон улсын шинжээчид улам баталгаажуулах юм байна. Энэ ангилалд зориулагдсан вакцин Улаанбаатарт хүрэлцээтэй байгаа. Өнөө маргаашгүй хүрээд ирмэгцээ адуунаас бусад бүх мал сүргийг долоо хоногт багтаан вакцинжуулна. Вакцинжуулалтг хоёр удаа давтан хийнэ. Дараачийнх нь 14 хоногийн дараа хийгддэг. Вакцинжуулснаас хойш 21 хоногийн дараа хөл хориог цуцална.  Тарилга хийх эмч нарыг бэлэн болгохыг сумдад даалгав.  Хамгаалалтын хувцас, бензин шатахуун, бусад хэрэгслүүд бэлэн болсон. Шүлхийгээр үхсэн, өвчилсөн бүх малд журам горимын дагуу устгал хийнэ. Тэдгээр малыг малчдад зах зээлийн үнэ ханшны 90 хувиар нөхөн төлж өгнө. Даатгалтай байсан бол тусгайд нь нөхөх учиртай. Хорио цээрийн журамыг хатуу сахих, сонор сэрэмжтэй байхыг бүх нийтэд дахин дахин анхааруулж байна гэж Баян-Өлгий аймагт гарсан малын онц халдвартай өвчний байдлын талаар мал эмнэлгийн хэлтсийн дарга  Б.Нургулан мэдэгдсэн байна. Ингээд тус аймгийн 1,5 сая орчим толгой малд шүлхийн эсрэг вакцин хийх тул малаа бүрэн хамруулахыг анхаарууллаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш