logo
ОХУ Алс Дорнодын цэргийн анги нэгтгэлийг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулав

ОХУ Алс Дорнодын цэргийн анги нэгтгэлийг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулав

2013/07/15
Оросын Алс Дорнод дахь Дорнодын цэргийн тойргийн 36-р армийн анги нэгтгэлийг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулав. ОХУ-ын БХЯ-ны мэдээлснээр 7-р сарын 13-нд шилжих шөнө эхлэсэн тойргийн цэргийн анги нэгтгэлийн байлдааны бэлэн байдлыг гэнэт шалгах долоо хоногийн ажиллагааны явцад ийн арга хэмжээ авсан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины даалгавраар шалгаж байна. Өргөн цар хүрээтэй сургуулилалтын хүрээнд цэргийг Сахалин лин арал болон Чит мужийн «Цугол» талбарт татан шилжүүлнэ. Өнөөдөр Оросын Номхон далайн флотын зургаан бүлэг Агнуурын тэнгисийн товлосон хэсэгт очиж, «тодорхой төлөвлөгөөний дагуу сургалт -байлдааны зорилтыг биелүүлэх бэлтгэл хийж байна» гэж БХЯ мэдээллээ. 160 мянга орчим цэргийн албан хаагч, 1 мянга гаруй нэгж хуягт техник болон агаарын хүчин, флот оролцож байна гэж үүний өмнө Оросын БХ-ын сайд Сергей Шойгу мэдээлсэн билээ. Цэргийн сургуулилалтын үеэр олон улсын хэмжээнд авсан үүргээ биелүүлж, зөрчил гаргахгүй гэж ОХУ-ын БХЯ онцлов.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш