"Windows 8.1" үйлдлийн системтэй, шинэ, туршилтын хувилбараа гаргасан тухай "Microsoft" компанийн ерөнхий захирал Стив Балмер Сан-Франциско хотноо мэдэгдлээ."Windows 8" системийг өнгөрсөн оны 10 дугаар сард гаргасан тус компаний бүтээгдхүүний шинэ хувилбар нь "3D" хэвлэгчтэй зэрэг олон онцлогтой аж.
Тус компани нь энэ оны сүүлээр "Windows 8"-ын хэрэглэгчдэд шинэ загварыг хүргэхээр төлөвлөж байна.
Шинэ бүтээгдэхүүнийхээ онцлог ач холбогдлыг Стив Балмер онцолжээ. Компанийхаа түншлэгчидтэй хамтын ажиллагаандаа өөрчлөлт хийнэ гэж тэрбээр амласан байна.