logo
Дээлтэй Монгол наадам энэ сарын 20-ныг хүртэл хойшиллоо

Дээлтэй Монгол наадам энэ сарын 20-ныг хүртэл хойшиллоо

2013/07/15
Монголчуудын уламжлалт соёл, түүний дотор үндэстэн, ястны дээл хувцас, эдлэл хэрэглэл, ардын урлагийг биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дээлтэй Монгол-2013” наадам өнгөрөгч бямба гарагт болох байсан ч цаг агаарын улмаас хойшилсон билээ. Тухайн өдөр бороотой байсан тул зохион байгуулагчдын зүгээс наадмын товыг хойшлуулж, ирэх бямба гарагт буюу энэ сарын 20-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ.  "Дээлтэй Монгол-2013"-аас хамгийн сайхан үндэсний дээл, хувцастай хүүхэд, нийтийн бүжгийн шилдэг хос, хамгийн сайхан дээлтэй хос, хамт олноороо идэвхтэй оролцсон байгууллагад, монгол үндэсний дээлтэй гадаадын шилдэг оролцогчийг нарыг шалгаруулах юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш