logo
5204 бий биелээчид Гиннесийн дээд амжилт тогтоолоо

5204 бий биелээчид Гиннесийн дээд амжилт тогтоолоо

2013/07/15
Энэ сарын эхнээс Сүхбаатарын талбайд үндэстэн үндэстэнийхээ дээлээр гоёсон хүүхэд багачууд, хөгшид буурал мөн дунд үеийнхэн хүртэл цуглан бий биелгээг Гиннесийн номд бүртгүүлэхээр бэлтгэж эхэлсэн билээ. ЮНЕСКО-гийн биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн монголчуудын үнэт өв уламжлалын нэгд олны анхаарлыг хандуулахаар хүчин зүтгэсэн хамт олон бол “Хөгсү” чуулгынхан. Тэд энэ ажлыг бараг гурван сарын турш төлөвлөн хөөцөлд өж, олон бэрхшээлийг давсны эцэст өнгөрөгч  долдугаар сарын 10-ны өдөр Сүхбаатарын талбайд 5204 хүн цуглуулж нэгэн зэрэг биелүүлж шинэ амжилт тогтоосон юм. Биелээчидийн баг бүрэлдэхүүн захчин, баяд, торгууд, казах, буриад, өөлд, хотон, урианхай, дөрвөд, халх ястны бийлгээг олонд сонирхуулж, дараа нь “Жороо морины явдал”, “Хамаг Монголын уриа” бүжгийг нийтээрээ бүж лээ. Гиннесийн амжилт тогтоосон биелээчдийн хамгийн бага нь Баянхонгор аймгаас ирсэн, гурван настай Золбоо хүү байсан бол хамгийн ахмад биелээч нь 82 настай Хорлоо гуай байв.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш