БНСУ-ын Кёнгиду, Шихинг дүүрэг дэх будгийн үйлдвэрт өнгөрсөн даваа гарагт газ дамжуулах хоолой дэлбэрчээ. Дэлбэрэлтийн улмаас БНСУ-ын иргэн 57 настай К газар дээрээ амиа алдсан бол гурван иргэн хүнд бэртсэн байна. Бэртсэн иргэдийн дунд 26 настай Монгол Улсын иргэн Б байжээ. Түүний нүүр, гар ихээхэн хэмжээгээр түлэгдсэн аж. Одоогоор түүнийг тус улсын эмнэлэгт эмчилж байна.