logo
Умард Солонгосын ачаа тээврийн хөлөг онгоц хууль бусаар зэвсэг тээвэрлэжээ

Умард Солонгосын ачаа тээврийн хөлөг онгоц хууль бусаар зэвсэг тээвэрлэжээ

2013/07/18
Панамын тэнгисийн эргүүл хууль бус зэвсэг тээвэрлэж явсан Умард Солонгосын ачааны хөлөг онгоцыг саатуулжээ. Кубаас Умард Солонгосыг чиглэн Панамын сувгаар дамжин өнгөрч явсан энэ хөлөг онгоц тэнгисийн эргүүлийнхний шалгалтын үеэр хууль бус зэвсэг тээвэрлэж явсан нь илэрсэн байна.

Панамын ерөнхийлөгч Рикардо Мартинельи энэ хэрэгтэй холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "Умард Солонгосын "Чон Чон Ган” ачаа тээврийн хөлөг онгоцыг шалгах үеэр элсэн чихрийн чингэлэг дотор баллистик пуужингийн хошуу болон бусад хууль бус зэвсэг илэрсэн” гэсэн байна. Шалгалтын үеэр хөлгийн багийн 35 гишүүнийг баривчилсаны дээр энэ үеэр хөлгийн ахмад амиа хорлохыг завдсан тухай албаныхан мэдээлж байна.

Энэ асуудал дээр АНУ Панамын эрх баригчидтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. АНУ-ын төрийн департментийн хэвлэлийн төлөөлөгч Патрик Вентрелл энэ асуудлаар мэдээлэл өгөхдөө АНУ НҮБ-ын аюулгүйн зөвлөлөөс гаргасан хоригийг зөрчсөн Умард Солонгосын хөлөг онгоцыг үргэлжлүүлэн шалгахыг дэмжиж байгаа мөн үүнтэй холбоотойгоор Панамын албаныхантай хамтран ажиллахаа мэдэгдсэн байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш