БНХАУ-ын Шанхай хотод зохиогддог урлагийн томоохон арга хэмжээнүүдийн нэг болох “Woodstock” арга хэмжээ энэ сарын 21-нээс эхлэн зохион байгуулагдахаар болжээ. Тус арга хэмжээнд Монголын рок поп урлагын томоохон төлөөлөл болсон “Никитон”, “Харанга” хамтлагууд урилгаар оролцохоор болсон байна. Уг наадамд БНСУ, ОХУ, Япон зэрэг улсууд оролцох бөгөөд “Никитон” хамтлаг “Үүлэн үст”, “Нандин шүтээн” цомгууддаа багтсан дуунуудаа хүргэх бол “Харанга” хуучны дуунуудаараа урд хөршийг доргиохоор болжээ. Арга хэмжээ энэ сарын 24-нд дуусна.