logo
24.5 тэрбумын бонд арилжив

24.5 тэрбумын бонд арилжив

2011/08/24
Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар нийт 21 ХК-ийн 157.1 мянган ширхэг хувьцааг 56.8 сая төгрөгөөр арилжлаа.  Нийт 21 үнэт цаас арилжсанаас 5 үнэт цаасны ханш өсч, 10 үнэт цаасны ханш буурч, 6 үнэт цаасны ханш тогтмол байлаа.  Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 110.8 тэрбум төгрөг болсон байна.  Топ-20 индекс 20726.46 нэгж болсон нь өмнөх өдрөөс 37.69 нэгжээр буюу 0.18% буурсан байна.  Индексийн сагсад багтах Ремикон /2.10%/, Женко тур бюро /1.96%/, Могойн гол /2.70%/, Талх чихэр /1.38%/, Монгол шилтгээн /1.84%/, Багануур /2.58%/ зэрэг компаниудын үнэт цаасны ханш буурсан нь индексийн бууралтад нөлөөлсөн байна.  "Ремикон"ХК-ийн үнэт цаас 77,466 ширхэг арилжигдсан нь хамгийн идэвхтэй арилжигдсан үнэт цаас боллоо. Мөн Засгийн газрын бондын арилжаагаар "ноос ноолуур болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр"-ийн санхүүжилтэнд зориулсан нийт 245.2 мянган ширхэг ЗГ-ын энгийн бондыг 24.5 тэрбум төгрөгөөр арилжлаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш